👶Бид үр хүүхдүүддээ ямар байгаль, эх дэлхийг үлдээхийг хүсэж байна вэ?

Мэдээж хоггүй, цэвэр цэнгэг байгалийг...

Тийм учраас
"Ангир" брэнд байгалийн целлюлозон савлагааг сонгосноороо эх дэлхийдээ нэг ч гэсэн хуванцар нэмэхгүй байхыг зорьсон юм.
Энэхүү хайрцаг нь хөрсөнд ердөө 2–6 долоо хоногийн дотор 100% шингэж, бордоо болон хувирдаг бөгөөд эх дэлхийдээ болон ирээдүй хойчдоо үзүүлж буй бидний хамгийн том халамж, хариуцлагатай алхам юм.🌱

👶 Хүүхдийн эмзэг арьсанд хамгийн зөөлөн, хамгийн аюулгүй сонголт

АНГИР эко угаалгын хуудас нь ургамлын гаралтай зөөлөн найрлагатай бөгөөд нярай болон бага насны хүүхдийн эмзэг арьсанд бүрэн тохиромжтой. Хлор, фосфат, парабен болон хиймэл будагч бодис агуулаагүй тул арьс цочроох, харшил үүсгэхгүй.

Өдөр тутамд аюулгүй хэрэглээ — хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, хувцсыг нь цэвэрхэн,
зөөлөн байлгахад тусална.

🇪🇺 Олон улсын стандартын дагуу баталгаажсан үйлдвэрлэл

ISO9001 стандарт гэж юу вэ? 🤔

ISO9001 нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Чанарын удирдлагын тогтолцооны стандарт юм. Энэ нь түүхий эдийн сонголт, үйлдвэрлэл, чанарын хяналт, сав баглаа боодол зэрэг бүх үйлдвэрлэлийн процессыг тодорхой журам, шаардлагын дагуу хэрэгжүүлж, бүтээгдэхүүний чанарыг тогтвортой байлгахад чиглэдэг.
👶Ангир брэнд нь ISO9001 стандартаар баталгаажсан үйлдвэрт, олон улсын чанар болон аюулгүй байдлын шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг. Үйлдвэрлэлийн бүх шатанд нарийн хяналт тавигддаг тул бүтээгдэхүүн бүр өндөр стандартын шаардлагыг ханган гардаг.

Угаалгын шинэ соёл, ухаалаг хэмнэлт

“Ангир” эко хуудсан угаалгын нунтаг нь хэрэглэхэд тун хялбар. Нунтаг шиг асгарч, хэмжээ алдахгүй тул таны цагийг хэмнэж, угаалгыг тань хөнгөвчлөх болно.

📦 Ухаалаг хэмнэлт:

Нэг хайрцагт 50 ширхэгтэй. Хуудас бүр голоороо хуваагдах (тасрах) зураастай тул бага хэмжээний угаалгад таллаж хэрэглэхэд тохиромжтой. Ингэснээр та нэг хайрцгаар нийт 100 удаагийн угаалга хийж, мөнгөө хэмнэх боломжтой.

💪 Өндөр үр ашигтай цэвэрлэгээ

Өтгөрүүлсэн дэвшилтэт найрлага нь 3–3.5 кг энгийн угаалгын нунтагтай дүйцэхүйц цэвэрлэгээний үр дүнг үзүүлнэ.

🌿 Хялбар, авсаархан хэрэглээ

Хэмжих, асгах шаардлагагүй — Аялал зугаалга болон өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой авсаархан, ухаалаг шийдэл юм.